
Филиппин улсын Тагатай хотод аэробик гимнастикийн 10 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 03-07-ны өдрүүдэд боллоо. 10 орны 300 гаруй тамирчид өсвөр болон насанд хүрэгчдийн ангилалд шилдгүүдээ тодруулав.
Монгол улсаас өсвөрийн багаас гадна ҮБТИС-ийн баг тамрчид амжилттай оролцож алт, хүрэл медалийг хүртлээ. ҮБТИС-ийн баг аэробик степийн төрөлд алтан медаль хүртсэн бол бүжгийн төрөлд хүрэл медаль хүртэн медалийн тавцанд зогслоо.