
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийн биелэлт, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийн нэгдсэн дүн, төлөв байдлын талаарх Ёс зүйн хорооны тайланг сонслоо.
Өнгөрсөн онд төрийн албан хаагчид ажлын байрандаа архидан согтуурсан 21 зөрчил илрүүлж хариуцлага тооцжээ.
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр "Орон нутагт томилолтоор ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг хаалган дээрээ угтаж, үдэж архидан согтуурдаг байдлыг таслан зогсоох хэрэгтэй" гэв.