
Боловсролын яамнаас Боловсролын зээлийн сангийн сонгон шалгаруулалтын үр дүнтэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга П.Зохихсүрэн "Сонгон шалгаруулалтыг 2026 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр зарлаж, хүсэлтийг 2026 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 09:00 цагаас зургадугаар сарыг 29-ний өдрийн 09:00 цаг хүртэл хүлээн авсан. Ажлын хэсэг сонгон шалгаруулалтын үйл ажилллагааг 2026 оны зургадугаар сарын 29,30-ны өдрүүдэд зохион байгуулсан.
Сонгон шалгаруулалтад нийт 200 иргэн хүсэлт ирүүлж, бакалаврын түвшинд 136 иргэн хүсэлт гаргаснаас 10, магистрын түвшинд 62 иргэн хүсэлт гаргаснаас 20, докторын түвшинд хоёр иргэн хүсэлт гаргаснаас нэг иргэн тус, тус шалгарсан.
Мөн хяналтын нөөцөд бүртгэх жагсаалтад бакалаврын түвшинд 40, магистрын түвшинд 19 иргэнийг бүртгэж нэмэлт санхүүжилтийн эх үүсвэр бүрдсэн тохиолдолд эдгээр иргэдийг эрэмбийн дарааллтын дагуу сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлээр суралцуулахаар төлөвлөж байгаа.
Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадын сэргалтын байгууллагад үндсэн хөтөлбөрт буцалтгүй тусламжаар суралцуулах сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, нийт 10 иргэиий өргөдлийн хүлээн авч хянан үзэснээс журмын шаардлага хангасан долоон иргэнийг шалгаруулсан.
Сонгон шалгаруулалтын бүх үе шатанд ил тод нээлттэй байдлыг хангаж, Боловсролын зээлийн сангийн сонгон шалгаруулалтын цахим систем (https:scholarship.elf.gov.mn/) –ээр сонгон шалгаруулалтыг үйл явцыг тухай бүр олон нийтэл мэдээлж ажиллалсан" гэлээ.