
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад тавдугаар сарын 19-26-ны хооронд зохион байгуулагдах гэж байна. Тивийн аварга шалгаруулах тэмцээнд 43 орны 1300 орчим тамирчин оролцоно.
Пүмсэгийн ес, тулааны 27, пара таеквондогийн 11 дэх удаагийн тэмцээн долоо хоногийн турш “Мбанк арена”-д үргэлжилнэ. Хоёр жилд нэг удаа болдог олимпын таеквондогийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс ирэх есдүгээр сард Япон улсад болон Азийн наадмын эрх олгохоор болжээ.
Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд шигшээ багийн дасгалжуулагчийн удирдлага дор Армийн ДАШТ-ий хүрэл медальт Г.Энхбаяр, Монголын хүүхдийн спортын VIII наадмын аварга Б.Номин, Азийн залуучуудын наадмын хүрэл медальт Б.Бэлгүтэй нарын шилдэг тамирчид өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилалтаа базааж байна. Мөн паралимпын наадмын аварга, Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав, паралимпын наадмын мөнгөн медальт, пара дэлхийн аварга, МУГТ Г.Болор-Эрдэнэ нарын тамирчид өрсөлдөх аж.
