
Artemis II-ийн 10 хоногийн аялал эхлэхэд экипаж сарны гадаргуу дээр хүний нүдээр өмнө нь хэзээ ч харагдаагүй онцлогуудыг олж харна.
Тэд дэлхийгээс үргэлж нуугдмал байдаг сарны нууцлаг, харанхуй талыг тойрон нисэх үед Apollo program-ын сансрын нисгэгчид тухайн үеийн тойрог замын онцлогоос шалтгаалан харж чадаагүй хэсгийг ажиглана.
Уг түүхэн нислэг нь 50 гаруй жилийн дараа хүн төрөлхтөн сарны орчимд дахин очих анхны тохиолдол болох бөгөөд сар судлалын шинэ давалгааг эхлүүлж, дэлхийн дагуулын талаар үлдсэн олон асуултад хариу олох боломжийг нээх юм.
“Хүн төрөлхтөн түүхийн турш сарыг ажиглаж ирсэн, мөн сансрын нисэгчид болон робот төхөөрөмжүүд очиж байсан. Гэхдээ бид сарны тухай суурь түвшинд ойлгоогүй маш олон зүйл байсаар байна” гэж гараг судлаач эрдэмтэн Жефф Эндрюс-Ханна хэлжээ.
Сансрын хөлөг саранд ойртох тусам нисэгчид “сарны баяр” гэж нислэгийн удирдлагын төвөөс нэрлэсэн мэдрэмжийг аль хэдийн мэдэрч эхэлжээ.
400 мм-ийн линз бүхий камер ашигласнаар тэд сар хүртэлх зайны гуравны хоёроос илүүг "туулсан" тодорхой тогоо, геологийн тогтоц, рельефийг ялган харж чадсан байна. Үүнд өмнө нь хүний нүдээр хэзээ ч харж, зураг авч байгаагүй 965 км өргөн Orientale Basin хүртэл багтжээ. Энэ нь сарны ойрын болон харанхуй талын хоорондох шилжилтийн чухал бүс юм.
“Бидний харж байгаа сар бол дэлхийгээс хардаг сартай огт адилгүй” гэж Кристина Коч хэлжээ.
Сарыг ажиглах нарийн сургалтаас гадна тэдэнд хүн төрөлхтний хамгийн хүчирхэг “багаж” бий нь "өөрсдийн нүдээр ажиглах чадвар".
4000 милийн зайнаас ч хүний нүд шинжлэх ухаанд чухал нарийвчлалтай зүйлсийг ялгаж харж чаддаг байна.
Аполло хөтөлбөрийн сансрын нисэгчид сарыг илүү ойрхон тойрсон ч тухайн үед ямар хэсэг нь нарны гэрэлд байснаас шалтгаалан ажиглалт хязгаарлагддаг байжээ.
Шинжлэх ухааны баг эхлээд ажиглаж болох бүх онцлогийн жагсаалт гаргаж, дараа нь нислэгийн траектороос хамааран нарийсгажээ. Экипаж гурван төрлийн дурантай Nikon камер ашиглан тогоо, эртний лавын урсгал зэрэг онцлогуудыг зураг авна. Мөн тэд цаг тутамд хэд хэдэн удаа Хьюстон дахь Жонсон сансрын төвийн эрдэмтдэд харж буй зүйлээ шууд тайлбарлан дамжуулна.
“Экипаж сарыг хэрхэн харж байгаагаа дүрслэн ярихыг сонсоход л догдлол төрнө. Тэд зөвхөн шинжлэх ухааны хувьд үнэ цэнтэй тайлбар өгөхөөс гадна дэлхий дээрх бидэнд тэр мэдрэмжийг үгээр дамжуулж чадна” гэж НАСА-ийн гариг судлаач Kэлси Юнг тодорхойлжээ.
1960–1970-аад оны сүүлчийн Аполло хөтөлбөр нислэгүүдийн үеэр цуглуулсан дээжүүд өнөөгийн сарны талаарх ойлголтын үндэс болсон. Сарны чулуу, хөрс нь түүний үүсэл, найрлагын талаар шинэ ойлголт өгсөн бөгөөд сүүлийн үеийн судалгаагаар өмнө нь огт судлагдаагүй байсан дээжүүд болон роботын авчирсан сорьцууд дээр ус агуулагдаж байсныг илрүүлсэн нь гэнэтийн нээлт болсон юм.
Гэхдээ Аполло хөтөлбөрийн нислэгүүд ихэвчлэн сарны ойрын талын экватор орчмын төстэй бүсүүдээр хязгаарлагдсан байв. Тэнд газар нь тэгш, холбооны хиймэл дагуултай ойр байсан. Үүний улмаас цуглуулсан дээжүүд сарны бүх төрлийн олон янз байдлыг бүрэн төлөөлж чадахгүй гэж Жефф Эндрюс-Ханна онцолжээ.

Artemis хөтөлбөрийн хүрээнд өөр өөр бүс нутгийг судлах нь сарны газрын зураг, найрлагын илүү бүрэн дүр зургийг гаргах, мөн:
Мөн сарыг судлах нь дэлхийн эртний түүхийн алдагдсан хэсгүүдийг сэргээж, сар хэрхэн үүссэн тухай одоогийн гол онол болох өөр тэнгэрийн биет дэлхийтэй мөргөлдөж үүссэн эсэхийг батлах эсвэл үгүйсгэхэд тусална.
“Би сарыг дэлхийн найм дахь тив гэж боддог,” гэж НАСА-гийн ахлах эрдэмтэн Ноа Петро хэлжээ. “Сарыг судлах нь үнэндээ дэлхийн үргэлжлэл хэсгийг судалж байна гэсэн үг” гэдгийг тэр мөн онцолжээ.
Мөн урьдчилан таамаглах боломжгүй нээлтүүд ч хүлээгдэж байгаа аж.
“Бид гэнэтийн зүйлс олж мэднэ. Тиймээс л бид судалдаг. Хэрвээ юу олдохыг мэддэг байсан бол очих шаардлагагүй” гэж Ноа Петро мөн хэлсэн юм.

Aполло хөтөлбөр сарны үүслийн түүхийг нээсэн нь
Ямар ч сансрын хөлөг гариг эсвэл астероид дээр очихын хамгийн үнэ цэнтэй зүйл бол дээж авчрах явдал гэж Artemis V-ийн төслийн эрдэмтэн Барбара Кохен хэлжээ. “Бид тэр чулуу үүсэх үед тэнд байгаагүй ч чулуу өөрөө тухайн үеийн түүхийг хадгалж байдаг” гэнэ.
Аполло хөтөлбөрийн дээжүүдийг судалсны дараа сурах бичгүүд сарны талаар шинэ мэдээллээр шинэчлэгдсэн байдаг.
“Аполло хөтөлбөрөөс өмнө бид сарны талаар ямар бага зүйл мэддэг байсныг ойлгох хэрэгтэй,” гэж Laboratory for Atmospheric and Space Physics (LASP)-ын судлаач Паул Хэйн хэлжээ.
Тухайн үед эрдэмтэд:
Гэвч Аполло хөтөлбөрийн дээжүүд шинэ онолыг дэмжсэн. Тэдгээрт анортозит хэмээх магмын чулуу илэрсэн. Энэ нь дэлхий дээр ховор байдаг ч сар дээр түгээмэл байсан нь сар бүхэлдээ нэгэн цагт хайлмал “магмын далай” байсныг харуулжээ.
Мөн изотопын шинжилгээгээр сарны чулуу дэлхийн мантийнхтай ижил “химийн гарын үсэгтэй” байсан нь тэд нэгэн зэрэг үүссэнийг илтгэсэн.
Эдгээр баримтууд нийлээд ангараг хэмжээтэй биет дэлхийтэй мөргөлдөж, хайлмал материал салж сар үүссэн гэсэн өнөөгийн гол онолыг бий болгосон.
“Сар үүсгэсэн мөргөлдөөн байгаагүй бол дэлхий өнөөгийнх шиг байхгүй. Сар дэлхийн уур амьсгалыг тогтвортой байлгаж, амьдрал үүсэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн талаар гэж Жефф Эндрюс-Ханна онцлон дурджээ.

Аполлогийн нээлтүүд илүү том нууцуудыг бий болгосон
Аполло хөтөлбөр сарны ойрын талын урьд өмнө харагдаагүй олон онцлогийг илрүүлсэн.
Гэвч тойрог замын аппаратуудын мэдээллээс харахад харанхуй тал нь огт өөр бүтэцтэй нь тодорхой болж, шинэ асуултууд гарч ирсэн.
“Сар бараг бүх талаараа тэгш бус ч яагаад гэдгийг эрдэмтэд одоог хүртэл мэдэхгүй байгаа юм.
Сарны ойрын тал:
Харин харанхуй тал:
Мөн Сар “үхмэл чулуу” мэт харагддаг ч Аполло хөтөлбөрийн багажууд сарны чичирхийлэл (moonquake) байгааг тогтоосон. Сарны гадаргуу олон тогоотой бөгөөд энэ нь эртний нарны аймгийн мөргөлдөөнөөр дүүрэн үеийг хадгалсан “цаг хугацааны капсул” юм. Дэлхий дээрх ийм ул мөр элэгдлээс болж устсан байдаг.

Эртний мөргөлдөөнүүдийг ойлгох нь дэлхий дээр амьдрал хэрхэн үүссэнийг ойлгоход чухал мэдлэг юм.
Аполло 14 болон Аполло 15-ын үеэр хамгийн том тогоонуудын нэг болох Mare Imbrium орчимд судалгаа хийсэн. Энэ тогоо 3.85–3.92 тэрбум жилийн өмнө үүссэн гэж үздэг.
Харин эрдэмтэд одоо сарны хамгийн том тогоо болох харанхуй талд орших South Pole-Aitken сав газрын насыг тогтоохыг хүсэж буй. 2500 км өргөн энэ тогоо сарны гадаргуугийн бараг дөрөвний нэгийг эзэлдэг. Түүний насыг тогтоох нь нарны аймгийн эртний түүхийг тайлах түлхүүртэй адил аж.
Артемис сансрын нисэгчид юу олж мэдэж болох вэ
Сар дээр буух дараагийн нислэг нь Артемис IV бөгөөд 2028 онд сарны өмнөд туйлд хоёр сансрын нисэгч бууна гэж төлөвлөсөн.
Гэхдээ Aртемис II-ын ажиглалт ирээдүйн буултын байршлыг тодорхойлоход чухал мэдээлэл өгнө.
Orion хөлөг сарнаас 6400–9600 км зайд нисэх бөгөөд энэ нь Аполло хөтөлбөрийнхөөс хавьгүй хол юм. Энэ үед сар гартаа барьсан сагсан бөмбөг шиг харагдана.
Экипажид Рэйд Вайсман, Виктор Гловер, Кристина Коч, Жереми Хансен нар багтсан бөгөөд Исланд зэрэг сартай төстэй орчинд геологийн сургалт хийжээ.
Тэд гурван цагийн турш алс талыг ажиглахдаа тогоо, эртний лавын урсгал зэргийн зургийг авч, Хьюстон дахь төвд бодит цагийн тайлбар өгнө.
“Сайн бэлтгэгдсэн хүний нүд бол орчлон руу илгээж болох хамгийн хүчирхэг туршилт” гэж Ноа Петро хэлсэн юм.
Нислэгийн траектороос хамааран тэд Orientale Basin-ийг харах боломжтой. Сарны хамгийн том, хамгийн сайн хадгалагдсан мөргөлдөөнөөр үүссэн тогоон сав (impact basin)-уудын нэг Orientale Basin бол сарны хамгийн том, хамгийн сайн хадгалагдсан мөргөлдөөнөөс үүссэн бүтэц бөгөөд сар хэрхэн хэлбэржсэн, дотоод бүтцээ хэрхэн ил гаргасныг ойлгоход гол түлхүүр болдог.
Мөн сансрын биетүүд мөргөлдөх үеийн гэрэл, сарны ирмэг дээр хөвөх тоос зэрэг тайлагдаагүй үзэгдлүүдийг ажиглаж ч магадгүй.
Цаашид Артемис IV болон Aртемис V-ын үеэр өмнөд туйлд туршилт хийж, дээж цуглуулна.
Одоогоор сарны гадаргуугийн ердөө 5 хувь нь л дээжлэгдсэн байна. Өмнөд туйлын дээжүүд, ялангуяа 4 тэрбум жилийн өмнөх дотоод хэсгийн материалыг агуулсан чулуулгууд нь сарны түүхийн тодорхойгүй хэсгийг тайлах боломжийг хүн төрөлхтөнд олгоно.
Мөн сейсмометр байршуулж сарны чичирхийллийг судална. Энэ нь сарны дотоод бүтцийг илүү ойлгоход туслах юм.
Өмнөд туйлд мөн гүн сүүдэрт бүсүүдэд мөс хэр их байгааг тогтоох нь чухал асуулт хэвээр байна.
Ирээдүйд Aртемис VI-ын үеэр хөлдөөсөн дээжийг дэлхийд авчрах хөргүүр хүртэл ашиглана.
“Бид өмнөд туйлын гүн тогоонууд руу очиж, усны түүхийг ойлгохыг зорьж байна,” гэж Барбара Кохен хэлжээ.
Өнгөрснөө харж, ирээдүй рүү тэмүүлнэ
Aртемис хөтөлбөрийг ихэвчлэн “Сараас Ангараг руу” хөтөлбөр гэж нэрлэдэг. Учир нь энд хөгжүүлж буй технологи нь ирээдүйд Ангараг руу хүн илгээх суурь болно.
“Дэлхий, сар, ангараг — энэ гурвыг ойлговол бид гарагууд хэрхэн ажилладгийг ойлгоно. Гэхдээ тэр аялал сарнаас эхэлнэ.”