
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас ургац хураалтын явцын талаар мэдээлэл өглөө.
Улсын хэмжээгээр 10 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 36.6 мянган га-г ангилан хадаж, 186.9 мянган га-гаас 273.9 мянган тонн үр тариа хураан аваад байна. Мөн 10.7 мянган га-гаас 134.3 мянган тонн төмс, 7.9 мянган га-гаас 111.6 мянган тонн хүнсний ногоо, малын тэжээл 34.8 мянган га-аас 124.1 мянган тонн, тосны ургамал 19.1 мянган га-аас 11.3 мянган тонн тус тус ургац хураан авсан байна.
Ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай мөн 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарсан.
Дотоодын үйлдвэрлэл, хангамжийг тогтворжуулах зорилгоор 100 мянган тонн улаанбуудай нөөцлөхөөс 2026 оны 10 дугаар сарын 05-ны байдлаар 52.6 мянган тонн нөөц бүрдүүлсэн байна.