
Нобелийн шагналт зохиолч Салман Рушдигийн 2022 онд халдлагад өртөж, амьд үлдсэн хүнд хэцүү үе болон түүнээс хойших эдгэрэлтийг өгүүлэх “Knife: The Attempted Murder of Salman Rushdie” баримтат кино Хойд Америкийн кино театруудаар гарч эхэллээ.
Оскарын шагналт найруулагч Алекс Гибнийн бүтээсэн тус кино нь Рушдигийн эхнэр, яруу найрагч, гэрэл зурагчин Рэйчел Элиза Гриффитсийн халдлагын дараах сэргээн засах үйл явцыг дүрсэлсэн хувийн видео бичлэгүүдийг архивын материалтай хослуулжээ. Кино 2026 оны Сандэнсийн кино наадамд анх нээлтээ хийсэн бөгөөд есдүгээр сарын 17-ноос кино театруудаар гарч эхэлсэн байна.
Баримтат кино зөвхөн 2022 оны халдлагыг бус, Рушдигийн “The Satanic Verses” романаас үүдэн 1989 онд Ираны удирдагч аятолла Рухолла Хомейни түүний эсрэг цаазын зарлиг гаргаснаас хойших амьдралыг ч архивын бичлэг, ярилцлагаар эргэн харуулдаг.
Гриффитсийн бичиж үлдээсэн видео, өдрийн тэмдэглэл нь зохиолч эмнэлэгт байх үеийн биеийн болон уран бүтээлийн сэргэлтийг маш ойроос харуулна. Рушди өөрөө уг бичлэгийг анх зүгээр л эдгэрэлтийн явцыг тэмдэглэх зорилготой гэж ойлгож байсан ч найруулагч Гибни үүнийг зохиолчийн амьдрал, уран бүтээл, хүчирхийллийн дараах сэтгэлзүйн тэмцлийг холбосон баримтат кино болгон бүтээжээ.