
АНУ өчигдөр Оман улсад Ормузын хоолойд хураамж тогтоох аливаа оролдлогод оролцохгүй байхыг анхааруулж, ийм системд оролцсон талуудад хориг арга хэмжээ авна гэж мэдэгдлээ.
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент X платформ дээр “АНУ-ын Сангийн яам хоолойн хураамжийн системийг дэмжсэн аливаа этгээдийг шууд болон шууд бусаар онилно. Хамтран оролцогч бүх тал шийтгэл хүлээнэ гэдгийг Оман улс маш сайн ойлгож авах хэрэгтэй” гэж бичжээ.
Дональд Трамп мөн нэг ч улс энэхүү усан замыг дангаар хянах ёсгүй гэж мэдэгдээд Оман руу хандсан сүрдүүлэг маягийн мэдэгдэл хийсэн байна. “Энэ бол олон улсын усан зам. Оман бусадтай адилхан байх ёстой, эс тэгвээс бид тэднийг бөмбөгдөнө. Тэд үүнийг ойлгож байгаа, асуудалгүй болно” гэж тэр лхагва гарагт хэлжээ.
Оман улс Ирантай хамтран хоолойг хянах санал гаргасан талаар албан ёсоор дурдаагүй. Тэд зөвхөн усан замын чөлөөт навигацийн асуудлаар хэлэлцсэн гэж мэдэгдсэн байна. Харин Иран “АНУ-ын албан тушаалтнуудын заналхийлэл”-ийн дараа Омантай эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлжээ.