
Батлан хамгаалахын сайд Д.Батлут Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн барьсан талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр "Хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн дагуу Улсын нисэхийн тухай хуулийг шинэчлэн найруулж батлуулах ёстой. Үүний дагуу төслөө өргөн мэдүүллээ.
Энэхүү хуулийн төсөлд Батлан хамгаалах яам, агаарын хөлөг эзэмшигчдийн чиг үүргийг тодорхой зааж өгсөн. Төрийн болон хувийн хэвшлийн олон аж ахуйн нэгж нислэг үйлддэг болсон. Эдгээр байгууллагын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулахаар хуулийн төсөлд тусгалаа" гэв.