
“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл” үзэсгэлэн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд гарч байгаа.
Энэ жилийн арга хэмжээнд нийслэл болон 21 аймгийн 530 гаруй аж ахуйн нэгж, 3 000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож байна. Хүнсний болон хөнгөн үйлдвэр, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, орон нутгийнхан, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, тариаланчид, ногоочид 200 гаруй асарт эх орондоо үйлдвэрлэсэн, тарьж ургуулсан бүтээгдэхүүнээ худалдаалж байна. “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл” арга хэмжээ ням гарагийг дуустал үргэлжилнэ.