
Сэлэнгэ аймгийн Хушаат суманд халдварт шүлхий өвчний тохиолдол бүртгэгджээ. Үүнтэй холбогдуулан сумын Засаг дарга захирамж гаргаж, өнөөдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд Хушаат сумын нутаг дэвсгэрээс гарах хүн, мал, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарлажээ. Яг одоо Хушаат сумын Онцгой комисс шуурхай хуралдаж байна. Хуралдаанаас гарсан шийдвэрийг болоод шүлхийн аль хэв шинжийн тохиолдол бүртгэгдэж, хэчнээн мал өвчилсөн талаар бид эргэн мэдээлнэ.
А.Цагааншүхэрт