
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос үндэсний бөхийн өв соёл, уламжлалыг харуулсан баримтат нэвтрүүлэг хийж эхэлжээ. Уг нэвтрүүлэгт чөлөөт бөхийн шилдэг тамирчид болон залуу бөхчүүд оролцсон байна. Дэлхий нийтээр цацагдах монгол бөхийн өв соёлыг харуулсан багийн бүрэлдэхүүнд чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Ази тивийн аварга, гавьяат тамирчин М.Лхагвагэрэл, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн наадмын аварга, гавьяат тамирчин Т.Тулга нарын тамирчид оролцож байгаа аж. Уг нэвтрүүлэг үндэсний их баяр наадмын өмнө Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны албан ёсны сувгуудаар цацагдахаар болсон байна.