
Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр арваннэгдүгээр сарын 12-ны өдөр буюу маргааш Баян-Өлгийн нутаг, Ховдын хойд хэсгээр, 12-13-нд шилжих шөнө Увс, Завханы нутгаар, 13-ны өдөр Архангайн нутаг, Хөвсгөл, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр их хэмжээний цас орно.
14-ний бямба гарагт төвийн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг анхаарууллаа.