
“Айчи-Нагоя” Азийн зуны спортын ХХ наадмын боксын медальтнууд тодорч эхэллээ. Монгол Улсын шигшээ багаас эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд А.Билгүүнсайхан Тайландын К.Бохунтодийг ялж, хагас шигшээд үлдлээ. Тэрээр маргааш мөнгөн медалийн төлөө Японы Рүи Ямагучитай тулалдана.
Азийн наадамд оролцож буй Монголын баг одоогоор дугуйн төрлөөс хүртсэн нэг хүрэл медальтай 44 орноос 36-р байрт жагсаж байна. Энэ амжилтыг боксын тамирчид үргэлжлүүлж байна.
Мөн жүдо, чөлөөт бөхийн тэмцээнүүд маргааш эхэлнэ.