"Дорнын Хүчтэн" дэвжээ, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 ангийн бөх аймгийн арслан М.Бэлгүтэй тав давж, улсын начин цолны болзол хангалаа. Түүнийг тавын даваанд улсын заан Д.Анар амлаж авсан билээ. Ийнхүү Д.Анар заанаар тав даван начин цолны болзол хангалаа.