
МАН-ын шинээр байгуулагдсан Удирдах зөвлөл өнөөдөр өглөө анхны хурлаа хийлээ. Удирдах зөвлөлийн хурлаар УИХ-ын даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцжээ. Улмаар намын даргаар сонгогдсон шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг УИХ-ын даргад нэр дэвшүүлсэн байна. Түүнийг УИХ-ын даргад нэр дэвшүүлэхийг Удирдах зөвлөлийн гишүүд 100 хувийн саналаар дэмжжээ.
Одоо УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж энэ асуудлыг хэлэлцэх юм байна.