Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дэмжих төвд зохион байгуулдаг "Эрт илрүүлэг үзлэг" оношлоогоог тодорхойгүй хугацаанд буюу 2025 оны 9-р сарын 22-ноос эхлэн хийгдэхгүй болохыг мэдэгдлээ.
Түүнчлэн, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн харьяа салбар амбулатори өнөөдөр буюу есдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, оношилгоо хийхгүй болсон талаар тус дүүргийн эрүүл мэндийн төвөөс мэдээллээ. Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн мэдэгдэл, чиглэлийн дагуу "Хүн амын нас хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг, оношилгоо"-ны санхүүжилтийг тодорхойгүй хугацаагаар түр зогсоож байгаа аж. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа салбар амбулаториудад есдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тус үзлэг, оношилгоог тодорхойгүй хугацаагаар хийхгүй талаар мэдэгдлээ.
