
Олон улсын тэшүүрийн холбооноос зохион байгуулдаг уран гулгалтын гранпри тэмцээн энэ сарын 20-22-ны өдрүүдэд Финландад болно. Харин "Finlandia Trophy" тэмцээнд оролцох байсан ОХУ-ын уран гулгалтын тамирчдад зохион байгуулах орноос виз олгохоос татгалзжээ. Тус тэмцээнд төвийг сахисан статустай оролцох байсан хойд хөршийн тамирчдад Финландад нэвтрэх эрхийг олгоогүй нь олон улсын анхаарлыг татаж эхэллээ.
Олон улсын тэшүүрийн холбооноос ОХУ-ын уран гулгалтын тамирчдыг олон улсын тэмцээнд оролцох эрхийг сэргээсэн. Гэвч улс орнуудын визийн маргаанаас болж тамирчид Финландын гранпри тэмцээнд ОХУ-ын долоон тамирчин оролцох боломжгүй болжээ.