
Ираны дайны улмаас дэлхий даяар шатахууны үнийг огцом өсгөж байна. Үүнтэй холбоотойгоор манай улсад ч шатахууны үнэ өөрчлөгдөж болзошгүй гэх асуудал сөхөгдөх болсон. Шатахуун импортлогчид ч ийм шаардлага тавиад буй. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Үнийн зөвлөлийг хуралдуулахаар болсон байна.
Шатахууны үнэ хэрхэн өөрчлөгдөх талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням дараах мэдээллийг өгсөн юм. Тэрээр "Дэлхийн түүхий невтийн тээврийн 20 хувь дамжиж өнгөрдөг ормузын хоолойд асуудал үүсэж байна. Үүний улмаас дэлхийн невтийн үнэ огцом өсдөг. Манай нийт импортын 97 хувийг хойд хөрш дангаараа хангадаг. Энэ асуудал үүсэхтэй зэрэг бид хойд хөрштэйгөө тасралтгүй холбоотой байгаа. Тасалдал саатахгүй гэдэг дээр тохирсон. Үнийн хувьд, евро-5 стандартын бүх төрлийн бүтээгдэхүүн дээр үнийн өөрчлөлт орж таарахаар байна" гэсэн мэдээлэл өгсөн юм.