Энэ сарын 6-8-ны өдрүүдэд баруун аймгийн өмнөд, зүүн аймгийн ихэнх нутгаар нойтон цас орж гамшигт хэмжээнд хүрэхийг албаныхан анхааруулсан. Өнөө шөнө ихэнх нутгаар нойтон цас орж, салхины эрч ширүүсэх бөгөөд “Чингис хаан” ОУНБ орчимд алсын барааны харагдац муудаж, үзэгдэх орчин хязгаарлагдах төлөвтэй байгаа тул МИАТ ТӨХК-ийн зүгээс нислэгийн аюулгүй ажиллагааг ханган ажиллах үүднээс маргаашийн /2025.11.07/ дор дурдсан нислэгүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулсныг мэдэгдлээ. Иймд маргааш нислэгийн хуваарьтай байсан иргэд шинэчилсэн цагийн хуваарийг харна уу.
2025.11.07-ны өдрийн нислэгийн шинэчилсэн цагийн хуваарь
ОМ162 аяллын дугаартай Истанбул-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн нислэг Истанбулын цагаар 20:50 цагт Истанбул нисэх буудлаас хөөрч маргааш 10:00 цагт Чингис хаан ОУНБ-д бууна
ОМ501 аяллын дугаартай Улаанбаатар-Токио чиглэлийн нислэг 11:00 цагт Чингис хаан ОУНБ-с хөөрч, 16:35 цагт Нарита ОУНБ-д бууна.
ОМ502 аяллын дугаартай Токио-Улаанбаатар чиглэлийн нислэг 17:35 цагт Нарита ОУНБ-с хөөрч, 22:40 цагт Чингис хаан ОУНБ-д бууна.
ОМ301 аяллын дугаартай Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэг 11:05 цагт Чингис хаан ОУНБ-с хөөрч, 15:25 цагт Инчон ОУНБ-д бууна
ОМ302 аяллын дугаартай Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэг 16:40 цагт Инчон ОУНБ-с хөөрч, 19:25 цагт Чингис хаан ОУНБ-д бууна.
Бусад нислэг хуваарийн дагуу үйлдэгдэх бөгөөд нөхцөл байдлаас шалтгаалан цагийн хуваарьт өөрчлөлт орсон тохиолдолд тухай бүрт нь мэдээлэл өгөх аж.