
Увс аймагт тавдугаар сарын 19-ний өдрөөс хойш нойтон цас, бороо орж, шуурга шуурч буй. Үүнтэй холбоотой Наранбулаг сумаас Улаангом чиглэлийн улсын чанартай авто зам цасанд боогджээ.
Мөн өнгөрсөн хоногт Улаангомд 24 мм, Малчинд 16 мм, Цагаанхайрханд 13 мм, Баруунтуруун, Өндөрхангайд 8 мм, Тэс, Зүүнговьд 7 мм, Өмнөговьд 6.6 мм хур тунадас орсон байна. Өнөөдөр өдөртөө нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо, цас үргэлжлэн орохоор байна.
Иймд Аймгийн Онцгой комисс хуралдаж, Улаангом хотоос гарах хөдөлгөөнийг энэ сарын 21-ний өдрийн 10:00 цаг хүртэл хаах шийдвэр гаргасан бөгөөд сумдын чиглэлийн хөдөлгөөнийг мөн хязгаарлахаар болжээ. Түүнчлэн Улаанбаатар хотоос ирэх хөдөлгөөнийг Наранбулаг суманд хязгаарлах аж.