
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар тус Байнгын хорооны даргыг шинээр сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар томилогдсон учир Байнгын хорооны даргыг шинээр сонгох шаардлага үүссэн юм. Үүнтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлэг Б.Жавхланг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад нэр дэвшүүлжээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 21 гишүүний 17 нь Б.Жавхланг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ. Уг асуудлыг маргааш чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм.