Узбекистаны нийслэл Ташкентад болж буй жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдрийн барилдаанд үргэлжилж байна.
78 орны залуу жүдочид оролцож буй тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48, 52, 57, эрэгтэйчүүдийн 60, 66 кг-ын жингийн медальтнууд тодорно.
Манай жүдочдоос эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Л.Булган шөвгийн наймд үлдэж, хэсгийн аваргын төлөө Японы жүдоч Рин Хатаяматай барилдахаар шалгарлаа. Энэ жинд 2026 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн залуу жүдоч Ж.Анударь эхний барилдаанд ялагдаж тэмцээнээ дуусгав.
Манай бусад тамирчдаас эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Т.Ариунзаяа, эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд Б.Бат-Энэрэл нар шөвгийн 16-д үлдээд байна.
Өнөөдрийн таван жингийн медалийн төлөөх барилдаан Улаанбаатарын цагаар 18:00-с эхэлнэ.