
Өчигдөр буюу гуравдугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт гарцан дээр хүүхэд мөргөж гэмтээсэн осол бүртгэгджээ.
Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан иргэн явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан хоёр хүүхдийг мөргөж гэмтээсэн хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс шалгаж байна.
Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасан байдаг. Иймд жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, явган хүний гарц руу дөхөх үедээ хурдаа хасаж, анхаарал болгоомжтой зорчихыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.