Сенегалын эрэг орчимд цагаач тээвэрлэж явсан завь живсний улмаас наад зах нь 21 хүн амиа алдсан тухай тус улсын Дотоод хэргийн яам ням гарагт мэдээлжээ.
Бямба гарагийн орой гэхэд нэг хүнийг амьд үлдсэн байхад нь аварч, 21 хүний цогцсыг олсон гэж тус яам X нийгмийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ дурдсан байна. Осол Сенегалын нийслэл Дакараас хойд зүгт 180 орчим километрийн зайд орших Кебемер хотын эрэг орчимд болжээ.
Эрх баригчид ослоор сураггүй болсон байж болзошгүй бусад хүнийг эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Завиар хууль бус замаар гадаад улс руу цагаачлахыг зорьж байсан хүмүүс зорчиж явсан гэж мэдэгдэлд дурдсан ч нийт хэдэн хүн завин дээр байсныг мэдээлээгүй байна.
Цагаачдын эрхийг хамгаалах Walking Borders байгууллагын мэдээлснээр, зөвхөн энэ оны эхний таван сард уг замд 635 хүн амь үрэгджээ.