
Нийслэлийн хэмжээнд АИ-92 шатахууны хомсдол үүсч иргэд шатахуун түгээх станц /ШТС/ дээр дугаарлаж шатахуун авч байна гэх мэдээлэл цахим сүлжээгээр нийтлэгдэж эхэлсэн. Иймд, Аж үйлдвэр, эрдэс баялгийг яамаас 2025 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 256 вагон цистерн газрын тосны бүтээгдэхүүн байна гэх мэдээллийг өглөө.
Тодруулбал, дизелийн түлш-104 вагон, АИ-92 автобензин-122 вагон, АИ-95 автобензин-7 вагон, онгоцны түлш-2 вагон, пропан-9 вагон, бутан- 11 вагон, газ-1 вагон тус тус байгаа аж.Түүнчлэн, Үндэсний статистикийн хороо /ҮСХ/-ноос гаргасан мэдээллээр нийслэлд АИ-92 автобензин 2590 төгрөг, орон нутагт 2800 буюу 0.1 хувиар өссөн аж.
Нөгөөтээгүүр, 3321 төгрөгөөр борлуулагдаж байсан дизелийн түлш литр тутамд 3365 төгрөг хүрч 1.3 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.