
ОХУ-ын Чита хотод болж буй Олон улсын хүүхдийн спортын XII наадам өнөөдөр өндөрлөнө. Тус наадмын хөнгөн атлетикийн тэмцээнээс Монгол Улсын баг нэг алт, гурван хүрэл медаль хүртлээ. Тэмцээний 4х400 метрийн зайн холимог буухиа төрөлд А.Хишигжаргал, М.Мөнхзолбоо, Г.Анударь, О.Хувьтөгөлдөр нар 3:56.15 минутын амжилтаар хүрэл медаль хүртэж, медалийн буухиаг эхлүүлсэн.
1500 метрийн зайд А.Хишигжаргал 5:04.80 минутын амжилтаар алтан медаль хүртэж, Төрийн дуулалаа эгшиглүүллээ. Тэрээр 800 метрийн зайд гуравдугаар байр эзэлж, энэ наадмаас гурван медаль хүртлээ.
Мөн 100 метрийн зайг Г.Анударь 13.10 секундэд туулж, хүрэл медаль эзэн болсноор медалийн тавцанд зогсов.