
Өчигдөр буюу 2026 оны долоодугаар сарын 22-ны өдөр Монгол орны ихэнх нутгаар өмнөх өдрөөс 1-8 градусаар дулаарчээ.
Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг болон Хэрлэн голын хөндийгөөр агаарын температур +18...+25 градус, бусад нутгаар +26...+32 градус хүрсэн байна. Харин Эхийн голын Баянбүрд орчим болон говийн аймгуудын өмнөд, зүүн хэсгээр +33...+41 градус хүрсэн талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.