
Японы мэргэжлийн сумо бөхийн хаврын тэмцээн Осака хотод болж байна. Өчигдрийн барилдааныг ёкозүна Оносато бэртлийн улмаас өнжсөн бол ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн тэргүүлэгчийн хоёрдугаар эгнээнд шилжлээ. Фужинокава ёкозүна Хоошёорюүг давж даваагаа ахиулсан.
Хаврын тэмцээний дээд зиндааг сэкивакэ Такаясү, Котошохо нар 4 даваатай тэргүүлж эхэлсэн бол ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн, сэкивакэ Киришима нарын 10 бөх гурван даваа, нэг унаатай удаалж байна.
