
УИХ-ын чуулганы хуралдаанаар БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Энэхүү хуулийн төслийг С.Цэнгүүн гишүүн өргөн мэдүүлсэн юм.
Шинэ Үндсэн хуулиас өмнө буюу социализмын үед баталсан БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн дагуу 2019 оноос хойш Засгийн газар зургаан аж ахуйн нэгжид бүрэн эрхэт төлөөлөгч томилсон юм. Хууль санаачлагч БНМАУ-ын үед баталсан хуулийг өнөөдөр хэрэгжүүлж шийдвэр гаргаж байгаа нь буруу гэж үзэн хүчингүй болгох хуулийн төсөл санаачилжээ. УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.