
Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн Хятадын нэрт уран бүтээлч Сүн Иньчигийн бие даасан “Соёлын гүүр” үзэсгэлэн Улаанбаатар хотноо “Монгол” арт галерейд энэ сарын 10-нд нээлтээ хийнэ.
Тус үзэсгэлэн түүний олон талт авьяас чадвар, соёл хоорондын уялдаа холбоог илэрхийлсэн өвөрмөц хэв маягийг монголын үзэгчдэд хүргэх зорилготой юм.
Сүн Иньчи нь уран бичлэг, тосон зураг болон Хятадын уламжлалт уран зургийн чиглэлээр бүтээл туурвидаг, дорнын гоо зүйг барууны техник, арга барилтай чадварлаг хослуулдгаараа дэлхийд танигдсан уран бүтээлч юм. Түүний бүтээлүүд гэрэл, сүүдрийн нарийн шийдэл, амьд мэдрэмжээрээ онцлог бөгөөд олон улсын урлагийн хүрээнд өндөр үнэлгээ авчээ. “Сүн Иньчигийн урлаг бол уламжлалт дорнын зураасан зураг болон барууны орчин үеийн гоо зүйн нэгдэл бөгөөд байгаль, хүн ба сэтгэлгээний зохицлыг илэрхийлдэг” хэмээн урлаг судлаачид үнэлдэг.