
Японы зарим хэсэгт агаарын хэм цельсийн 40 градусаас давж, "Kokusho-bi буюу аюултай, хэт халуун өдөр"-өөр тэмдэглэгдлээ.
Тус улсын цаг уурын агентлаг дөрөвдүгээр сард 40°C-аас дээш халуун өдрийг "Kokusho-bi"гэж нэрлэх ангиллыг шинээр бий болгосон. Цаг уурын өөрчлөлтийн улмаас агаарын хэм 40°C давах нь улам бүр нэмэгдэх болсон тул иргэдэд аюулыг илүү сайн анхааруулах үүднээс "аюултай хэт халуун өдөр" гэх шинэ нэршлийг албан ёсоор баталгаажуулсан аж.
Мягмар гарагт Японы төвийн гурван хот болох Тажими, Гужо, Тоёодад агаарын температур энэ босго хэмжээнд хүрсэн байна. Хэт халуун ирэх долоо хоногт ч үргэлжилнэ гэж Японы Цаг уурын агентлаг (JMA) мэдэгдэв.
Халууны давлагааны улмаас тус улсын 40 гаруй хот сууринд "наршихаас сэргийлэх" онцгой анхааруулга зарлаад байна. Нийслэл Токио хотод гэхэд л ганцхан өдрийн дотор 280 гаруй хүн наранд цохиулж, эмнэлэгт хүргэгджээ.