
Хорватын Дубровник хотод усан пологийн “World Aquatics Water Polo 4x4 Open Championships 2026” буюу 4х4 төрлийн анхдугаар дэлхийн нээлттэй тэмцээн болж байна. Энэ тэмцээнд Монгол Улсын усан пологийн шигшээ баг өрсөлдөж, анхны тоглолтоо хийлээ.
Манай баг эхний тоглолтод олимпын аварга Сербийн багтай тоглож, 3:0-оор хожигдсон. Одоо манай залуус Япон болон Хонконгийн багуудтай тоглоно.
Монгол Улс болон Литва улс энэхүү шинэ форматын дэлхийн тавцанд анх удаа оролцож буй орнуудын нэг болж байна. Тэмцээн энэ сарын 6-нд өндөрлөнө.