
Өнөөдөр буюу гуравдугаар сарын 31-ний өдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийг танилцуулж байна. Нийслэлийн дөрвөн дүүрэг болон Төв аймагт 09:00-17:30 цагийн хооронд цахилгаан хязгаарлана.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, Баянгол дүүргийн 16-р хороо, Чингэлтэй дүүргийн 15, 16-р хороо, Баянзүрх дүүргийн 6-р хороонд цахилгаан хязгаарлах юм байна. Түүнчлэн Төв аймгийн Лүн суманд 09:00-20:00 цагийн хооронд цахилгаан хязгаарлах хуваарьтай байгаа аж.
