
Сөүлийн Сагсан Бөмбөгийн Холбооны мэргэжлийн, туршлагатай дасгалжуулагчид Монгол Улсад хүрэлцэн ирж, өсвөрийн сагсан бөмбөгчдийн ур чадварын үнэлгээ болон Монголын багш, дасгалжуулагчдад зориулсан сургалт зохион байгуулна.
Play&Tour LLC-ийн хэрэгжүүлж буй YBDP–Youth Basketball Development Program хөтөлбөрийн хүрээнд өсвөрийн тоглогчид Сөүлийн Сагсан бөмбөгийн холбооны 5 түвшний ур чадварын үнэлгээнд хамрагдана. Үнэлгээний үеэр тоглогчдын сагсан бөмбөгийн суурь ур чадварыг онцгойлон анхаарч, өнөөгийн түвшин болон цаашид хөгжүүлэх шаардлагатай чиглэлийг тодорхойлно.
Мөн Монголын сагсан бөмбөгийн багш, дасгалжуулагчдад зориулсан сургалт зохион байгуулж, БНСУ-ын өсвөрийн сагсан бөмбөгийн сургалт, тоглогч хөгжүүлэлт болон ур чадварын үнэлгээний арга зүй, туршлагаас хуваалцана.
Хөтөлбөрийн бас нэг чиглэл нь өсвөрийн тамирчдын спорт ба боловсролын цаашдын боломж юм. Хөгжлийн боломжтой тоглогчдод БНСУ-д спортоо үргэлжлүүлэн хөгжүүлэх, спорт болон боловсролыг хослуулан ахлах сургуульд суралцах боломж, түүнд тавигдах шаардлагын талаар мэдээлэл өгнө. Тухайлбал, Kwangshin School-ийн зүгээс суралцах боломжийн талаар мэдээлэл өгөхөөр төлөвлөж байна.
Мөн хөтөлбөрийн хүрээнд Солонгосын Аялал Жуулчлалын Байгууллага (KTO) БНСУ-ын аялал жуулчлал болон спорттой хосолсон аяллын бүтээгдэхүүн, боломжуудын талаар танилцуулна.
Хугацаа: 2026 оны 9-р сарын 16–18
Байршил: Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хороо
Зохион байгуулагч: Play&Tour LLC, Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, Спортын Хороо
Хамтран ажиллагч байгууллагууд: Seoul Basketball Association, Dreamscorp, Korea Tourism Organization (KTO)
Бүртгэл, дэлгэрэнгүй мэдээлэл: Play&Tour Facebook page-ээс