
Олон улсын мэдээллийн корпораци (IDC)-ийн урьдчилсан тайлангаар дэлхийн ухаалаг гар утасны борлуулалт энэ оны хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.7%-иар буурч, 277.5 сая ширхэг болсон байна. Энэхүү зах зээл хоёр улирал дараалан уналттай гарлаа.
Санах ойн чипийн хомсдол үүсэж, өртөг нь жилийн дотор бараг 3 дахин өссөн нь зах зээлийн уналтад голлон нөлөөлжээ. Чипний үнийн өсөлт нь хямд үнэтэй брэндүүдэд хүнд цохилт болсон бол Apple, Samsung утас үйлдвэрлэгчид борлуулалтаа өсгөж, зах зээлээ хамгаалж чадсан байна.