
УИХ-ын дарга С.Бямбацогтын урилгаар манай улсад хийж буй Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Маны албан ёсны айлчлалын хүрээнд парламент хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
УИХ болон Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Үндэсний Ассамблей хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт парламентын тэргүүн нар гарын үсэг зурлаа. Мөн УИХ-ын Тамгын газар болон Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Үндэсний Ассамблейн Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Үндэсний Ассамблейн ерөнхий нарийн бичгийн дарга Ле Куанг Ман нар гарын үсэг зурав.