
Румын улсын эрх баригчид даваа гарагт ноцтой далайн ослын үеэр хоёр хүн амиа алдсан талаар мэдэгдлээ. Ослоос 11 хүнийг аварсан аж. Гал гарсны улмаас живж буй хөлөг онгоцонд аврах ажиллагаа явуулсан байна.
Румыны Дотоод хэргийн яамны мэдээлснээр, аврагдсан иргэд нь Royad Mammadov хөлөг онгоцны багийн гишүүд аж. Румыны Тэнгисийн цэргийн байгууллага уг хөлөг дээр гал гарсан гэж мэдээлсэн ч зарим эх сурвалж дроноор бөмбөгдсөний улмаас болсон осол гэж мэдээлж байна.