
Хятадын Элчин сайд хоёр улсын хооронд сөргөлдөөн үүсвэл Хятад улс ялна гэж мэдэгдсэний дараа Филиппиний тал уг мэдэгдлийг “хүч хэрэглэхээр далдуур сүрдүүлсэн” гэж үзэж, шүүмжилжээ.
Филиппиний Гадаад хэргийн яамнаас пүрэв гарагт сэтгүүлчдэд өгсөн Хятадын Элчин сайд Жин Цюаний мэдэгдлийг “үг хэллэгийн оновчгүй сонголт” хэмээн тодорхойлж, хоёр улсын ээдрээтэй харилцааны нөхцөлд ийм мэдэгдэл хийх нь тус болохгүй гэжээ.
Жин Цюань “Хятад улс амархан ялж чадна” хэмээн хэлсэн ч бид энх тайвныг эрхэмлэдэг учраас хүч хэрэглэхгүй" гэж мэдэгдсэн.
Сэтгүүлчид түүнээс Филиппиний Батлан хамгаалахын сайд Хятадыг бүс нутгийн “төвөг уддаг” хэмээн нэрлэсэнтэй холбоотой байр суурийг нь асуужээ.
Эдгээр мэдэгдэл нь АНУ-ын батлан хамгаалахын холбоотон Филиппин болон Хятадын хооронд өрнөж буй хурцадмал байдлын хамгийн сүүлийн жишээ боллоо. Хоёр улс Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай газар нутаг, арлуудын асуудлаар удаа дараа зөрчилдөж ирсэн юм.
Өмнөд Хятадын тэнгис дэх Филиппиний эдийн засгийн онцгой бүсэд байрлах шүрэн хад, арлуудын эзэмшлийн асуудлаар зөрчилдөж ирсэн бөгөөд хоёр улсын эргийн хамгаалалтын алба хоорондоо удаа дараа сөргөлдсөн.