
“Улаанбаатар опен-2026” тэмцээний бөхийн сонгомол барилдааны 55 кг-ын жингийн медальтнууд тодорлоо. Энэ жинд ДАШТ-ий мөнгөн медальт, Ираны тамирчин Паям Фарзад Ахмади түрүүллээ. Харин мөнгөн медалийг М.Даваабанди, хүрэл медалийг Туркийн тамирчин Мухаммет Эмин хүртлээ. Жиндээ түрүүлсэн Ираны бөх Фарзад Ахмади бүх өрсөлдөгчөө цэвэр ялжээ.
ОУХМ М.Даваабанди “Улаанбаатар опен” тэмцээнээс хоёр жил дараалан медаль хүртлээ. Тэрээр өнгөрсөн жил хүрэл медаль хүртсэн бол энэ жил мөнгөн медалийн эзэн боллоо. Маргааш бөхийн сонгомол барилдааны 60 кг, 63 кг, 130 кг-ын жингийн аваргууд тодорно. Мөн чөлөөт бөхийн эмэгтэй жингийн барилдаанууд болно.