
Лондон хотын "Dulwich Picture" галерейд Японы алдарт зураач Кацүшика Хокусайн “Фүжи уулын гучин зургаан үзэмж” хэмээх модон барын хэвлэлийн цуврал үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Ирэх 2027 оны нэгдүгээр сарын 17 хүртэл үргэлжлэх уг үзэсгэлэн нь Хокусайн алдарт цувралыг Их Британид анх удаа бүрэн бүрэлдэхүүнээр нь толилуулж буйгаараа онцлог юм.
1830–1833 оны хооронд бүтээгдсэн уг цуврал нь Японы уламжлалт укиё-э хэвлэлийн урлагийн оргил бүтээлүүдийн нэг билээ. Тус бүтээлд Фүжи уулыг байгаль, хүний өдөр тутмын амьдрал, орон зайн олон янзын өнцгөөс дүрслэн харуулдгаараа алдартай.
Үзэсгэлэнд Токиогийн Барууны урлагийн үндэсний музейд хадгалуулсан Иүчи цуглуулгын бүтээлүүд дэлгэгдэж байгаа бөгөөд урлаг сонирхогчдод Хокусайн уран сайхны сэтгэлгээг цогцоор нь танин мэдэх боломж олгож байна.