
Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит аравдугаар “Их эе” хурал тавдугаар сарын 15-нд болно. Уг хурал 255 хүртэлх тооны төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй хуралдана. Хуралд улсын заан цолтноос дээш цолтой бүх бөхчүүд, 21 аймгийн салбар холбоод, мөн жаяг дэгийн багийн төлөөллөөс сонгогдсон гишүүд оролцоно. Орон нутгаас оролцох бөхийн холбооноос таван төлөөлөгчийн нэрийг тавдугаар сарын 13-ны дотор мэдэгдэхээр болжээ.
МҮБХ-ны тэргүүнээр улсын заан Ц.Магалжав ажиллаж байна. Тэрээр 2018 оноос хойш тус холбооны тэргүүнээр ажиллаж байна.
МҮБХ-ны тэргүүнийг хурлын үеэр нэрээ дэвшүүлсэн болон заалнаас шууд нэр дэвшсэн хүмүүсээс хамгийн олон санал авсан хүнийг сонгодог журамтай.