
Дархан-Уул аймгийн Орхон сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэр Хөтөл хорооллын хоёр малчин өрхөд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Үүнтэй холбогдуулан аймгийн бүх бог малыг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулах тухай Дархан-Уул аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээллээ.
Дархлаажуулалтад хамрагдсан малын сүүг гурав хоног, махыг долоо хоног хүнсэнд хэрэглэж болохгүй. Малчид малын шилжилж хөдөлдөөн хийхгүй байх, хийж буй тохиолдолд харьяа малын эмчдээ хандаж бүртгүүлэх шаардлагатай.