
УИХ Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг дэмжилгүй унагаж, хууль санаачлагчид нь буцаалаа. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд дараах байр суурийг илэрхийлэв.
Тэрээр "Ирцэнд 126 гишүүнээс 100 орсон байна. Гадаад зээллэгтэй холбоотой санал хураалтад 90 гишүүн орсон. 61 гишүүн дэмжсэн. Татгалзсан гишүүдээс долоо нь танхимд байгаа мөртлөө эсрэг санал өгсөн. Тэд МАН болон хамтарсан Засгийн газарт байгаа бүрэлдэхүүнээс сонгогдсон гишүүд. Би дэмжиж саналаа өгсөн. Үүнийг сөрөг хүчин рүүгээ гацаалаа барилаа гэж битгий улстөржүүлээрэй. Ерөнхий сайд, Засгийн газар бодлогоо эхлээд засагт байгаа нам, эвсэл, УИХ-ын гишүүддээ хангалттай ойлгуулж чадаагүйн улмаас энэ хууль чинь уналаа шүү.
Ашиглагдаагүй гадаад төслийн зээлийн үлдэгдэл 12.6 их наяд төгрөгт хүрсэний 53 хувь нь газрын тосны боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэрэг мегө төслүүдийн зээл. Гуя дагаж хүзүү гэдэг шиг зүйл завсраар нь оруулж ирээд ийм зүйл болж байна" гэв.