
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа үргэлжилж байна.
Ховд аймгийн Зэрэг сумын харьяат аймгийн арслан Ж.Жавхлан улсын харцага О.Мөнх-Эрдэнээр тав давж улсын начин цолны болзол хангалаа.
Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ наадмын сорилго барилдаанд түрүүлсэн бөгөөд бөх сонирхогчид энэ жил цолоо ахиулах магадлалтай хэмээн хүлээж байсан юм.