
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тугаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж салбартаа тэргүүлсэн хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа. Энэ үеэр "Камертон" хамтлагийн гишүүн, дуучин, "Хос дэлхий" ХХК-ийн захирал Л.Ган-Эрдэнийг гавьяат жүжигчин цолоор шагналаа.
Гавьяат жүжигчин Л.Ган-Эрдэнэ "Манай хамтлагийн дөрвөн гишүүн хамтлагийнхаа төлөө яг адилхан хөдөлмөрлөсөн. Өглөөний 09:00 цагаас шөнийн 10:00 цаг хүртэл бэлтгэлээ хийдэг байсан. Бидний туулсан зовлон, жаргал яг адилхан. Тиймээс энэ гавьяа шагнал ч манай хоёрын энгэр дээр удахгүй гялалзана гэдэгт итгэлтэй байна.
Анхнаасаа бид дөрөв "Мөнгө ольё" гэж хамтлагаа байгуулаагүй. "Алдар нэртэй болъё" ч гэж байгуулаагүй. Багш нар маань "Сайн хөгжимчин болоорой" гэж захидаг. Түүнээс бус "Алдар нэртэй болоорой" гэж захидаггүй. Бид анхнаасаа "Гоё дуу гаргая, өөрсдийнхөө мөрөөдлийг биелүүлье" гэж явсны үндсэн дээр өнөөдөр энд зогсож байна" гэлээ.