
Олон улсын хөлбөмбөгийн холбооноос ДАШТ эхлэхтэй холбогдуулан багуудын бэлтгэлийн баазыг гаргалаа.
Анх удаа 48 баг өрсөлдөх тэмцээний өмнө Ойрхи Дорнодын асуудлаас болж Ираны шигшээ баг анхаарлын төвд байсаар байна. Тэгвэл энэ удаа Ираны шигшээ баг Мексик улсад байрлаж бэлтгэлээ хийхээр болжээ. АНУ-д 39 баг байрлаж бэлтгэлээ хийх бол Иран, Өмнөд Солонгос, Өмнөд Африк, Тунис, Уругвай, Колумбийн багууд Мексикт байрлах зохицуулалт хийжээ.
Ираны шигшээ баг Белги, Египет, Шинэ Зеландын багуудтай “G” хэсэгт багтсан. Энэ хэсгийн эхний тоглолт зургаадугаар сарын 15-д болно. Анхаарлын төвд буй Ираны баг эхний тоглолтоо Шинэ Зеландын эсрэг хийнэ.