
Узбекистаны Самарканд хотод болж буй хөгжлийн бэрхшээлтэй шатарчдын гуравдугаар олимпиад өндөрлөх дөхөж байна. Монгол Улсын пара шатарчид 5-р өрөгт Замбия улсын багийг 2.5:1.5-аар хожиж, хоёр дахь хожлоо авлаа. Ингэснээр манай шатарчид 2 хожил, 2 тэнцээ, 1 хожигдолтой, нийт 6 оноотой 12-р байрт жагсаж байна.
Өнөөдөр болох 6-р өрөгт манай шатарчид Германы багтай тоглохоор оноолт таарсан байна. Германы баг мөн 6,0 оноогоор 9-р байрт бичигдэж байна. Тэмцээний сүүлийн өрөг маргааш болж, гуравдугаар олимпиадын аварга баг тодорно.
Монголын пара шатарчид энэ тэмцээнд анх удаа оролцож байгаа бөгөөд их мастер Г.Мөнхгал дасгалжуулагчаар ажиллаж байна.