Монгол Улсад анх удаа болж буй сурагчдын Азийн аварга шалгаруулах тэмцээний стандарт буюу үндсэн төрлийн медальтнууд өнөөдөр тодорлоо. Уг тэмцээнд 16 орны 700 орчим шатарчин өрсөлдөж байгаагаас 9 өргийн дараах дүнгээр Монголын баг гурван алт, гурван мөнгө, найман хүрэл, нийт 14 медаль хүртсэн амжилтаар тэргүүллээ. Тодруулбал, охидын насанд И.Цэлмүүн, 13 насанд М.Цэлмэг, хөвгүүдийн 13 насанд Б.Батбаатар нар ангилалдаа түрүүлж төрийн дууллаа эгшиглүүлэв. Мөн хөвгүүдийн 17 насанд Б.Алдар, охидын 17 насанд Э.Энхрий, 15 насанд Б.Буянхишиг мөнгөн медаль хүртжээ. Харин хөвгүүдийн 11 насанд Л.Тулга, 9 насанд Б.Батбилэг, 7 насанд Б.Буянхишиг, охидын 17 насанд Э.Эмүжин, 15 насанд Ш.Оюунгэрэл, 13 насанд Н.Энхрийхэн, 9 насанд И.Цэлмэг, 7 насанд Ү.Баянлхам нар хүрэл медалийн эзэд болж, сурагчдын Азийн медальт тамирчид боллоо.

Багийн дүнгээр Монголын баг тэргүүлж, ОХУ, Казахстаны багууд хоёр, гуравдугаар байр эзэллээ.

Сурагчдын Азийн аварга шалгаруулах тэмцээн маргааш блиц төрлөөр өндөрлөнө.