“The Mongolz” баг Серби улсын Белград хотын Belgrade Arena-д болж буй “Fissure playground 2” тэмцээнд оролцож байна. Энэхүү тэмцээн нь нийт 1,250,000 ам.долларын шагналын сантай.
Тэмцээний 3-р шатны тоглолтууд өнөөдөр явагдана. “The Mongolz” багийн хувьд Swiss bracket-д нэг хожил нэг хожигдолтой байгаа бөгөөд адил үзүүлэлт бүхий Tyloo багтай өнөөдөр тоглохоор учраа таараад байна.
Энэ хоёр багийн хувьд 2023 оны 11 сараас хойш анх удаагаа таарч тоглох гэж байгаа юм. Хожсон баг нь 2-1 статтай болох бол хожигдсон баг нь 1-2 статтай болж тэмцээнээ үргэлжлүүлэх юм.